СУРГАЛТ-ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

Тус байгууллага нь “Кристина нобли” хүүхдийн сан, “Амин хүүхэд”, “Хорих байгууллагын нөхөрлөл”, “Асрал”, “Мөрөөдлийн алтан жигүүр” зэрэг 5 төрийн бус байгууллагатай хамтран дараах төсөл, хөтөлбөр сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

  1. Кристина нобли хүүхдийн сантай хамтран 2020 оны 04 дүгээр сард Австрали Улсын засгийн газрын дэмжлэгээр өсвөр насны хоригдлын талх гарийн боовны сургалтын төвийг шинээр барьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дотор засварын ажил хийгдэж байна. Сургалтын төвийн өртөг 68 сая төгрөг.
  2. Кристина нобли хүүхдийн сантай хамтран өсвөр насны хоригдлын хөгжмийн боловсролыг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөгжмийн сургалтыг 7 хоногт 1 удаа зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд 5 ширхэг, 1 ш төгөлдөр хуур зэрэг 2 сая 500 мянган төгрөгийн хөгжмийн зэмсэг худалдан авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
  3. “Кристина нобли” хүүхдийн сантай хамтран “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус сан нь 2018 онд 10 сая 500 мянган төгрөг, 2019 онд 10 сая 800 мянган төгрөгийн тус өртөг гарган үйл ажиллагаа явуулсан. үзүүлсэн байна. 2019 онд нийт өсвөр насны хоригдлуудад 10 сая 761 мянган төгрөгийн тусламжийн эд зүйл, 2020 оны 01 дүгээр улирал 950.000 төгрөгийн эд зүйлийн тусламжийг тус тус олгосон байна.
  4. Кристина нобли хүүхдийн сантай хамтран эсгий, ноосны сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд тус сангаас 2 сая 500 мянган төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авч, өсвөр насны хоригдлуудад ноосны сургалтыг зохион байгуулсан.
  5. Мөрөөдлийн алтан жигүүр төрийн бус байгууллагатай хамтран өсвөр насны хоригдлын дунд ирээдүйгээ өөрчлөх нь төслийг хэрэгжүүлж, өсвөр насны хоригдлын сургалтын төвийг бүрэн шинэчлэн засч тохижуулсан. Нийт өртөг 3 сая 500 мянган төгрөг.
  6. Амин хүүхэд төрийн бус байгууллагатай хамтран өсвөр насны хоригдлын 00 өрөө, халуун усны өрөөг засаж тохижуулах зорилгоор 3 сая 200 мянган төгрөгөөр урсгал засвар үйлчилгээг 2019 оны 07 дугаар сард хийсэн.
  7. Амин хүүхэд төрийн бус байгууллагатай хамтран 2020 онд өсвөр насны хоригдолд хөдөлмөрийн дадал олгох зорилгоор хүлэмжний ногооны тарихаар 350.000 төгрөгийн үрсэлгээ худалдан авсан.
  8. Амин хүүхэд төрийн тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт өсвөр насны хоригдлуудад амны хаалт, ариутгалын бодис зэрэг 400.000 төгрөгийн өртөгтэй эд зүйлийг хандивласан.
  9. Амос төрийн бус байгууллагаас 2019 оны 03 дугаар сард өсвөр насны хоригдлыг нийгэмшүүлэх ажилд туслах зорилгоор 850.000 төгрөгийн үнэ бүхий өнгөт принтерийн тусламж авсан.
  10. 2019 онд “Еаgle” телевизтэй хамтран номын сайн нөхөр аянг зохион байгуулж байгууллагын номын санд нийт 1500 ширхэг ном баяжилтийг хийсэн.
  11. Тус байгууллагад 2017-2019 оны хооронд хорих ял эдэлж байсан нийт 8 хоригдлыг элсэлтийн ерөнхий галгалтад хамруулж, 6 хоригдлыг төрийн болон хувийн их, дээд сургуултиудад оруулж, төлбөрийг 50-100 тэтгэлэгээр сургах ажлыг амжилттай зохион байгуулсан.
  12. Тус байгууллагын барилга байгууламжийн дээвэр хуучирч муудан дусаал гоожиж байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт саналаа уламжлан 7 сая 800 төгрөгийн санхүүжилтээр байгууллагын дээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
Back to top button