Бидний тухай
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1. Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлнэ гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Чиг үүрэг
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны хүүхдэд ерөнхий боловсрол олгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах сургалт зохион байгуулдаг.