Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хонхор дахь “Улаанбаатар 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн” цогцолборт байрлах “Хайрын төгөл” мод үржүүлгийн талбайд 200 ширхэг бургас модны үрсэлгээг суулгаж, хаврын тариалалтаар тарьсан бургас, улиас, сухай, монос, чацаргана зэрэг модоо усалж ажиллалаа.