Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага Налайх политехникийн коллежтой хамтран өсвөр насны хүмүүжигчдийг мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухааны сургалтад хамруулж байна.
Кристина Ноблийн Хүүхдийн сан, Канадын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус сургалтад хүмүүжигчдийг хамруулснаар гагнуур, тогооч, барилгын засал чимэглэлчин, эсгий урлалын чиглэлээр чадамжийн гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэх олгох юм.