“ХҮҮХЭД НАС БОЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС” ОЛОН УЛСЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

“ХҮҮХЭД НАС БОЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС” ОЛОН УЛСЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Баяртай” төслийн хүрээнд “Хүүхэд нас бол амьдралын үндэс” сэдэвт олон улсын сэтгэл зүйчдийн бага хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлага, сэтгэл зүйчид оролцлоо. 
 
Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн болон нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой тус олон улсын бага хуралд 270 гаруй зочид, төлөөлөгч оролцож, Монгол, Австрали, Өмнөд Африк, Их Британи зэрэг орны мэргэжилтнүүдийн илтгэлийг хэлэлцүүлж, харилцан санал солилцсон юм. 
Энэ үеэр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн гэмтлийн талаар тус сангаас гаргасан “Сэтгэл зүйн гэмтэлд суурилан ажиллах нь” зөвлөмжийг “Баяртай” төсөлд хамрагдсан мэргэжилтнүүдэд өглөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen