Халдварт болон халдварт бус өвчин, эмгэгүүдийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллага нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Энэ үеэр алба хаагчид хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, биохими, шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө мэдээлэл авлаа.