АЛБА ХААГЧ БОЛОН ХҮМҮҮЖИГЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА

АЛБА ХААГЧ БОЛОН ХҮМҮҮЖИГЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага Бүгд найрамдах Солонгос улсын Олон улсын "Сэйнт Мэри" (Saint Mary’s Charity Clinic) эмнэлэгтэй хамтран алба хаагч, аж ахуйн болон өсвөр насны хүмүүжигчдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, архаг хууч өвчнийг илрүүлж, эмчилгээ болон мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Мөн алба хаагч, хүмүүжигчдийн эрүүл мэндийг дэмжих нэмэлт амин дэм, витаминаар дархлаажуулсан бөгөөд эмийн тогтмол хэрэглээтэй хүмүүжигчдэд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, хамтран ажиллахаар боллоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen