ЦАХИМ УУЛЗАЛТЫН ӨРӨӨГ ШИНЭЭР ТОХИЖУУЛАЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь хүмүүжигчдийг ар гэртэй цахимаар уулзах нөхцөлийг бүрдүүлэн “Цахим уулзалт”-ын өрөөг шинээр тохижуулан ашиглалтад оруулалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/218 дугаар тушаалаар батлагдсан “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ын хүрээнд цахим уулзалтын өрөөнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу шинээр засварлан үйл ажиллагааг хэвийн явуулж эхлэлээ.

Цахим уулзалтын өрөө байгуулагдсанаар хүмүүжигчдийн ар гэр, алслагдсан нутагт амьдарч буй гэр бүлийн хүмүүстэйгээ байнгын харилцаа холбоотой байх нөхцөл бүрдэж байна.

  

Add comment

reload, if the code cannot be seen