АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллага нь “Олон улсын ахмад”-ын өдрийг тохиолдуулан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн,
2023 онд гавъяаны амралтаа авсан бэлтгэл хошууч З. Сувдмаагийн хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ.
Ахмад ажилтнууд дурсамжаа сэргээн ярилцаж, цаашид залуу үедээ тус дэм болох, зааж зөвлөхөд хэрхэн хамтран ажиллах талаар халуун дулаан яриа өрнүүлсэн. Алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууд уг хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.  

Add comment

reload, if the code cannot be seen