“УРАН ЗУРГИЙН УРАЛДААН”-Ы ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

“УРАН ЗУРГИЙН УРАЛДААН”-Ы ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын хүмүүжигч, 10 дугаар ангийн сурагч н.Э “Алтан намар” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан уран зургийн уралдаанд амжилттай оролцож, “Тусгай байр” эзэллээ.
Баянзүрх дүүргийн багш, сурагчдын дунд зохион байгуулсан уг уралдааны “Батламж”-ийг дүүргийн боловсролын хэлтсээс гардуулан өглөө.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь Нийслэлийн боловсролын газрын 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн хүүхэд бүрийн тэгш суралцах боломжийг бүрдүүлэх зорилгыг шат дараатай хэрэг  жүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Add comment

reload, if the code cannot be seen