АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Тус байгууллага нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт тосгоны тээврийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналтын алба хаагч нартай хамтран 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлэн амны хаалт зүүгээгүй тээврийн хэрэгсэл жолоодож буй 50 жолооч, зорчигч нарт амны хаалт зүүцгээе аяныг уриалж амны хаалт тарааж ажиллалаа.

        Мөн тус аяны хүрээнд Хонхор тосгоны Хаан банк, Төрийн банк, тохижилт үйлчилгээний төвтэй хамтран нийт 100 иргэн, аж ахуйн нэгжийн ажилчдад амны хаалтын ач холбогдол, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөөр зөвлөгөө өгч амны хаалт тараалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button