МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙТАЙ ХАМТРАН “ГАЛЕРЕЙ АЯЛАЖ БАЙНА” ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Тус байгууллага Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтэс, Монголын уран зургийн галерейтай хамтран “Монгол уран бүтээл”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголын уран зургийн галерейн дүрслэх урлагын шилдэг бүтээл музейн зөөврийн үйлчилгээг алслагдсан болон тусгаарлагдсан хүн амд хүргэх, үйлчлэх, уран зургаар дамжуулан сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх , амьдралын үнэ цэнэ, мөн чанар, утга учрыг ойлгуулах, дотоод мэдэрхүйг сэргээн эмчлэх, соён гэгээрүүлэх зорилготойгоор “Галерей аялаж байна” хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр тус байгууллагын нийт өсвөр насны хоригдлуудад урлагийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэн ажиллаа. Үүнд:

  • Үлгэрийн цаг буюу “Үдийн хоолонд зочилсон хурга” хүүхдэд зориулсан сэтгэл зүйн театарчилсан жүжгийг, жүжигчин З.Адьяатөмөр, Ч.Дүүриймаа нар нийт өсвөр насны 32 хоригдолд үзүүлэн, жүжигчдийн зүгээс гарын бэлэг гардуулсан.
  • Нийт өсвөр насны 32 хоригдлоор “Жамуух”, ”Эх”, “Тал нутаг” сэвтэй зурагнуудаас сонголт хийлгэж тусгай бэлдсэн хөгжмийн аяыг сонсгож, 5 минутын турш бясалгал хийгэж зургийн сэтгэл заслын үйлчилгээг үзүүлсэн.
  • Бүлгийн сэтгэл заслын уулзалтыг нийт 32 өсвөр насны хоригдлыг бүлгээр болон хосоор “Ирээдүйн мэргэжил сонголт”, Амьдралын зураглал”, “Таньд юу хийвэл аз жаргал өгдөг вэ”, “Хийх дуртай зүйл” Хөгжимтэй зураг хөтөлбөр”, ирээдүйн тухай ярилцаж дасгал ажилуулсан.
  • Дотоодод гэрэл түгээх “Агшин зуурт амар амгаланд хөтлөх энгийн бясалгалыг мэргэжлийн олон улсын эрхтэй багш Б.Энхтуяа нийт өсвөр насны 32 хоригдлыг 2 хэсэгт хуваань тус бүр 1 цагийн хугацаатайгаар зохион байгуулан ажилласан.
  • Нийт өсвөр насны 5 хоригдлоор тус бүр 3-аас 4 зурагнуудаас сонголт хийлгэж өөр өөрийн сонгосон зургийг зуруулан, үндсэн болон хар зураг зурах арга, техникийг эзэмшүүлэх түргэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button